• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээлэл /2018.03.27/

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД

АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ЦЭГҮҮДИЙГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА.

       Улсын хэмжээнд 2018 он гарснаас хойш Дорноговь аймгийн 7, Дундговь аймгийн 8, Булган аймгийн 6, Төв аймгийн 3, Өмнөговь аймгийн 2, Сүхбаатар аймгийн 3, Говьсүмбэр аймгийн 1, Орхон аймгийн 1, Дорнод аймгийн 1, Хэнтий аймгийн 1, Архангай аймгийн 2, Өвөрхангай аймгийн 2 сум зэрэг нийт 12 аймгийн 39 суманд шүлхий өвчин оношлогдож, өнөөдрийн байдлаар 8 аймгийн 23 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

   Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд УМЭҮГазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүн мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.

     Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүрэг, Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл дэх Авто тээврийн шалган бүртгэх товчоодод Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйтгэлийн цэгүүдийг ажиллуулан нийт  65150 автомашиныг ариутгал, халдваргүйтгэлд хамруулсан байна.

      Мөн гоц халдварт шүлхий өвчин нийслэлийн нутаг дэвсгэрт тархахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Онцгой Комиссын 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 01 тоот албан даалгаврыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар болон дүүргүүдийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж ажиллаж байна.

        2018 оны 03 сарын 05-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Баруун туруу, Шар хөтөл дэхь Мал эмнэлгийн хяналтын цэг, Чингэлтэй дүүргийн Гүнт, Налайх дүүргийн 4-р зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр дэх Мал эмнэлгийн хяналтын цэг, Багахангай дүүрэг, Хан–Уул дүүргийн Өлзийт, Таван толгой гүүрний АТШБТовчоодод Ариутгал, халдваргүйтгэлийн цэгүүдийг 24 цагаар ажиллуулж, нийт 58448 автомашинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдсэн байна.  

Фото мэдээ