• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ /2018.04.03/

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ

АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

   Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ”-ийг зохион байгууллаа.

    Тус үзлэгт байгууллагын гамшгаас хамгаалах үйл ажиллаагааны зохион байгуулалт, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор НМЭГ-ийн албан хаагчид 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 08:00 цагт Улаанбаатар паласын гадаах талбайд бүрэн бүрэлдэхүүнээр жагсаж жигд хувцас, бэлэн байдлын үүргэвчүүдийг бэлтгэн жагсаалын бэлтгэлийг хийж гүйцэтгэв.

Цаг үеийн мэдээлэл /2018.03.30/

    ШҮЛХИЙ ӨВЧНИЙ МЭДЭЭЛЭЛ, ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

      Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Хайрханы нутаг дэвсгэрт оршин суух иргэн Т-н үхэрт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоон зохих арга хэмжээг аван хэрэгжүүлж байна. Тус голомтод Нийслэлийн Мал Эмнэлгийн газрын эмч, мэргэжилтнүүд, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, СХД-ийнн МХяналтын хэлтсийн улсын байцаагч, ЦЕГ-ын албах хаагчдын 53 хүний бүрэлдэхүүнтэй Хээрийн штаб ажиллаж байна.

     НМЭГ-аас голомт болон сэжигтэй бүсэд нийт 32000 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, голомтын болон сэжигтэй бүсийн шүлхий өвчинд мэдрэмтгий 1156 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг хийж байна.

Цаг үеийн мэдээлэл /2018.03.27/

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД

АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ЦЭГҮҮДИЙГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА.

       Улсын хэмжээнд 2018 он гарснаас хойш Дорноговь аймгийн 7, Дундговь аймгийн 8, Булган аймгийн 6, Төв аймгийн 3, Өмнөговь аймгийн 2, Сүхбаатар аймгийн 3, Говьсүмбэр аймгийн 1, Орхон аймгийн 1, Дорнод аймгийн 1, Хэнтий аймгийн 1, Архангай аймгийн 2, Өвөрхангай аймгийн 2 сум зэрэг нийт 12 аймгийн 39 суманд шүлхий өвчин оношлогдож, өнөөдрийн байдлаар 8 аймгийн 23 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

   Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд УМЭҮГазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүн мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.

     Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүрэг, Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл дэх Авто тээврийн шалган бүртгэх товчоодод Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйтгэлийн цэгүүдийг ажиллуулан нийт  65150 автомашиныг ариутгал, халдваргүйтгэлд хамруулсан байна.

      Мөн гоц халдварт шүлхий өвчин нийслэлийн нутаг дэвсгэрт тархахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Онцгой Комиссын 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 01 тоот албан даалгаврыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар болон дүүргүүдийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж ажиллаж байна.

        2018 оны 03 сарын 05-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Баруун туруу, Шар хөтөл дэхь Мал эмнэлгийн хяналтын цэг, Чингэлтэй дүүргийн Гүнт, Налайх дүүргийн 4-р зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр дэх Мал эмнэлгийн хяналтын цэг, Багахангай дүүрэг, Хан–Уул дүүргийн Өлзийт, Таван толгой гүүрний АТШБТовчоодод Ариутгал, халдваргүйтгэлийн цэгүүдийг 24 цагаар ажиллуулж, нийт 58448 автомашинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдсэн байна.  

Цаг үеийн мэдээлэл /2018.03.26/

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

              2018 он гарсанаас хойш Дорноговь аймгийн7, Дундговь аймгийн 8, Булган аймгийн 6,Төв аймгийн 3, Өмнөговь аймгийн2, Сүхбаатар аймгийн 3, Говьсүмбэр аймгийн 1, Орхон аймгийн 1, Дорнод аймгийн 1, Хэнтий аймгийн 1, Архангай аймгийн 2, Өвөрхангай аймгийн 3 сум зэрэг нийт12 аймгийн39 суманд малын гоц халдварт шүлхий бүртгэгдэж,нийт 562 өрхийн 6690 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж үүнээс 4866 толгой малыг зориудын устгалд хамруулаад байна.

              Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Хатанбулаг, Сайхандулаан, Хөвсгөл, Улаанбадрах, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг, Булганаймгийн Булган, Бугат, Хишиг-Өндөр, Сайхан, Төв аймгийн Эрдэнэсант, Зуунмод, Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Дорнод аймгийн Чулуунхороот, Архангай аймгийнХотонт сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр зэрэг нийт 8аймгийн 21 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Цаг үеийн мэдээ /2017.12.10/

МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

ВАКЦИНЖУУЛАЛТЫН НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

 1.    Монгол Улсын  Засгийн  газрын  2016.08.31-ны өдрийн “Малын  гоц  халдварт  өвчнөөс сэргийлэх  зарим арга хэмжээний тухай” 71 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017.05.17–ны өдрийн “Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” А/316 дугаар захирамж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын “Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах тухай” А/15 дугаар тушаалуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал, амьтны гоц халдаварт шүлхий өвчний  халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж Багануур, Баянзүрх, Налайх дүүргүүдийн үхэр, Багахангай дүүргийн бүх шүлхий өвчинд мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулав.

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх эхний ээлжийн вакцинжуулалтанд үхэр  48074 толгой, тэмээ 240, бог мал 24621 толгой, нийт 72935 толгой мал хамруулахаас үхэр 41764, тугал 4359,  бог 20058 толгой, нийт 66402  толгой малыг хамруулж төлөвлөгөөг 91,5 %-р биелүүлсэн. 

 2. Нийслэлийн Засаг даргын 2017.06.23–ны өдрийн “Малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/478 дугаар захирамж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/20 дугаар “Гоц халдварт шүлхий, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах тухай” тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал, амьтны гоц халдаварт шүлхий өвчний  халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингилтэй, Сүхбаатар дүүргүүдийн бүх шүлхий өвчинд мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулав.

    Шүлхий өвчнөөс урьдчилансэргийлэх арга хэмжээнд хамруулж нийтдээ 2913 өрхийн үхэр 54564, хонь 132935, ямаа 97797, тэмээ 6, гахай 11910 нийт 297212 толгой мал, амьтанд уг вакциныг булчинд гүн  тарих аргаар вакцинжуулах ажлыг зохион байгууллаа.

Бусад мэдээллүүд...

Фото мэдээ