• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ /2017.12.05/

БРУЦЕЛЛЁЗООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТ

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. “а”, 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2011 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал үндэсний хөтөлбөр”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны А/289 дүгээр тушаал, Улсын мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрын А/30 дугаар “Бруцеллёзын вакцинжуулалтыг зохион байгуулах тухай” албан тоот,  Улсын мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №589 дугаар “Бруцеллёзын вакцинжуулалтыг эхлүүлэх тухай” албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/806 дугаар “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2017 оны А/24 дугаар “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай “ тушаалуудыг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын 8 дүүрэг, 3 тосгоны мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний 20 нэгжийн малын эмч мэргэжилтнүүд 2016 оны 10 дугаар сарын 10-аас 12дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж зааврын дагуу хийж гүйцэтгэв.

Бруцеллёзоос урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бодын төл 11,8 мян.тол, богын төл 102,7 мян/тол. нийт 114,506 мянган толгой төл мал хамруулахаас нийт 105,1 мян. толгой төл малыг хамруулж төлөвлөгөөг 91,8 %-р биелүүлсэн.

Цаг үеийн мэдээ /2017.11.20/

ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТ

       Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/478 дугаар “Малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/20 дугаар “Гоц халдварт шүлхий, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах тухай” тушаалыг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын 8 дүүрэг, 3 тосгоны мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний 20 нэгжийн малын эмч мэргэжилтнүүд 2017 оны 6 дугаар сарын 20-оос 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Хонины цэцэг  өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 14 хоногийн хугацаанд 2 удаагийн давтамжтайгаар тарих ажлыг зохион байгуулж зааврын дагуу хийж гүйцэтгэв.

Хонины цэцгээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд 78615 толгой хурга хамруулахаас 1-р ээлжинд нийт 72023 толгой хургыг хамруулж төлөвлөгөөг 91.6%-р биелүүлсэн. 2-р ээлжинд нийт 71895 толгой хургыг хамруулж төлөвлөгөөг 91,45%-р тус тус биелүүлсэн байна.

Цаг үеийн мэдээ/2017.10.16/

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

     Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 09 сарын 14-нд НМЭГ-ийн эмч, мэргэжилтнүүд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн харъяа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хавар тарьсан улиас,  гүйлс модны суулгацанд усалгаа, арчлалт хийж, ойр орчмын хог хаягдлыг нь цэвэрлэж, энэхүү ажилд идэвх санаачлагатай оролцлоо. 

  

Цаг үеийн мэдээ/2017.10.14/

НИЙСЛЭЛИЙН МАЛ  ЭМНЭЛГИЙН  ГАЗРААС

БҮХ НИЙТИЙН  ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРОЛЦЛОО.

       Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээнд Нийслэлийн мал эмнэлгийн газар 2017оны 10 сарын 13-ны өдөр нийт 32 эмч, мэргэжилтэн, жолооч ажилчдыг хамруулж оролцов. 10 сарын 14-ны “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан Батоникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих төлөвлөгөөт арга хэмжээтэй давхцсан учир өмнө нь холбогдох ажилтанд мэдэгдэж зөвшөөрөл авч ажиллаа.

     Цэвэрлэгээний  хуваарийн дагуу  өөрийн  байгууллагын  гадна талбай  болон  25-р эмийн сангийн уулзвараас 2 хутагтын уулзвар хүртэл явган хүний замын хог хаягдал болон ногоон байгууламжийн унасан навч хогийг түүж, 23 шуудай хог хаягдал цуглуулсан байна.

         Хоггүй цэвэр орчин бүрдүүлэх, иргэдийн амьдрах ая тухтай орчинг бий болгох зорилготой их цэвэрлэгээнд албан хаагчид идэвхитэй оролцлоо.

. 

Сэрэмжлүүлэг /2017.07.24/

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ, АНХААРУУЛГА

            Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 2017 он гарсаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-урт, Түмэнцогт, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ сум, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо сум, Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Баянхутаг, Галшар, Хэрлэн сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ, Алтанширээ сум, Төв аймгийн Сэргэлэн,Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг зэрэг 3 аймгийн 21 сум, Нийслэлийн 1 дүүрэгт оношлогдсонбайна.

            Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Баянхутаг, Хэрлэн сум,Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо сум, Төв аймгийн Сэргэлэн,Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум,Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг зэрэг 4 аймгийн 8 сум, Нийслэлийн 1 дүүрэгт шүлхий өвчин оношлогдож хорио цээрийн дэглэм тогтоонмэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

Шүлхий өвчин.Шүлхий нь салаа туурайтай мал, амьтадыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин юм. Шүлхий нь шууд хавьталын замаар малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу зээр гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг онц халдвартай өвчин юм.

Шүлхийн үүсгэгч нь А, О, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн 7 ийлдсийн хэвшилтэй, вирус юм. 

Бүх төрлийн гэрийн тэжээвэр болон зэрлэг салаа туурайтан тухайлбал үхэр хонь, ямаа, тэмээ , усны үхэр, цагаан зээр, хар сүүлт, цаа буга, зэрэг амьтад мэдрэмтгий юм.

Газар зүй цаг уур, мал аж ахуйг хөтлөх арга ажиллагаа, хүн амын сэтгэл зүйн онцлог зэрэг олон хүчин зүйлийг харгалзан дэлхийн улс орнуудад шүлхийтэй тэмцэхэд 6 төрлийн арга хэрэглэдэг юм байна. Манай орны хувьд дараах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

  1. Өвчтэй, өвчилсөн, өвчилж болох бүх малыг толгой дараалан устгахын тулд нядалгаа хийх.
  2. Өвчин гарсан газрын малыг нядлахын зэрэгцээ эргэн тойрны нь малыг хамран вакцинжуулах арга хэмжээ авдаг.

Иймд иргэд онцын шаардлаггүй бол дээрхи дүүрэг, аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Мөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.

Нийслэлийн мал эмнэлгийн газар

Холбогдох утас: 70144007

Бусад мэдээллүүд...

Фото мэдээ