• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ / 2017.05.22 /

"Улаанбаатар Марафон-2017" -д тэмцээнд амжилттай оролцлоо

Нийслэлийн хүүхэд, оюутан залуучууд, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцох боломжийг өргөжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон-2017”-д Нийслэлийн мал эмнэлгийн газрын хамт олон 5 км-н  холын зайнд нийт 17 эмч мэргэжилтнүүд амжилттай оролцов.

Цаг үеийн мэдээ / 2017.05.13 /

                                                                 Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв
       Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 05 сарын 13-нд НМЭГ-ийн эмч, мэргэжилтнүүд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн харъяа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 40ш улиас, 15 гүйлс модны суулгацыг тарьж, энэхүү ажилд идэвх санаачлагатай оролцлоо.

Цаг үеийн мэдээ / 2017.04.27 /

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “ Мал эмнэлэг мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл “ -ийн Нийслэлийн мал эмнэлгийн газарт хэрэгжиж буй “Хүнсний халдварт хордлого үүсгэгч илрүүлэх” дэд төслийн хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах худалдааны төвүүдийн мал эмнэлэг ариун цэврийн лаборатоийн эмч нарт "ХҮНСНИЙ ХОРДЛОГОТ ЗАРИМ ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧИЙГ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ ЭЗЭМШИХ" сургалтыг зохион байгууллаа.

            Тус сургалтанд Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нарантуул-1 худалдааны төв, Нарантуул-2 худалдааны төв, Хүчит шонхор худалдааны төв, Хархорин худалдааны төвийн дэргэдэх МЭАЦ лабораториудын эмч нар тус тус оролцлоо.

Цаг үеийн мэдээ / 2017.04.11 /

                                                                                ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
       Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Нийслэлийн агентлагуудад Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хууль, Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолын хавсралт “Ажилласан хугацааг тооцох журам”, 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам” болон бусад тушаал, шийдвэрийн хэрэгжилтэнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллаа.

Бусад мэдээллүүд...

Фото мэдээ